Украин: наймдугаар сарын 6,7

Хуучирсан мэдээ: 2014.08.08-нд нийтлэгдсэн

Украин: наймдугаар сарын 6,7

  • Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын талддонецк хотын 300 цагдаа сайн дураар оржээ. 

 

EPA/IGOR KOVALENKO

 

  • ЛАУ-ын төлөөлөгчид Луганск хотын сүмийг их буугаар буудан эвдэлсэн тухай мэдэгдэв.
  • Владимир Путин Ангела Меркельтай утсаар ярихдаа Зүүн өмнөд Украинд болж байгаа хэрэг явдлын хариуцлагыг Украины удирдлага хүлээнэ гэлээ.
  • НидерландBoeing онгоцны сүйрлийн газар эрлийн ажиллагааг зогсоож буйгаа зарлав.
  • Улаан загалмайн олон улсын хороо Украины зүүн хязгаарт хүмүүнлэгийн тусламж хүргэх Оросын саналыг дэмжлээ гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.
  • Дөрвөн сарын дотор Орост орж ирсэн Украины 750 орчим цэргийг эх оронд нь буцаасан байв. Даваа гаригт Орост орж ирсэн цэргийнхнээс 200 орчим нь нутаг буцлаа. Одоо Оросын эмнэлэгт шархадсан хоёр цэрэг эмчлүүлж байгаа ажээ.
  • Украины засаг Оросын энхийг сахиулах хүчний цэргийг зүүн хязгаарт оруулах боломжийг түрэмгийлэл гэж үзэх болно.
  • Боинг онгоцны сүйрлийн бүсэд ажиллаж байгаа олон улсын шинжээчид нутгийн хүмүүст хандан туслахыг гуйжээ.
  • Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус орны Батлан хамгаалахын сайд Валерий Гелетейд үүрэг өгөн төсвийн хөрөнгийг үр дүн муутай зарцуулсан яамны хоёр газрын дарга нарыг халахыг тушаасан  байна.
  • Украины Засгийн газар хийн нэмэгдэл үнийг цуцлахаар шийдсэн тухай ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв. Үл хөдлөх хөрөнгийн болон нэгдсэн татвар цуглуулах үүргийг орон нутагт нь өгөхөөр шийдсэн байна.
  • Оросын Нийгэмийн танхим Украины зүүн хязгаарын байдлаар Европын хүний эрхийн шүүхэд хандахаар бэлтгэж байгаа ажээ.
  • Наймдугаар сарын 6-ны өдөр Украины цэргийн 18 албан хаагч амь үрэгдэж, 54 нь шархаджээ.
  • Украины хүчнийхний их бууны галд Горловка хотын 33  хүн сүүлийн долоо хоногт алагдсан байна. Энэ үеэр 129 хүн шархаджээ.
  • Украин Оросын бараа бүтээгдэхүүнийг зах зээлдээ  хязгаарлалтад оруулахгүй гэж мэдэгдэв.
  • Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага Украинд  ажиллагаагаа 2015 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болов. Тус байгууллага Донецк, Луганскт байгаа ажиглагчдынхаа тоог байлдааны ажиллагааны улмаас цөөлөхөөр болов.
  • Украин Тусгаар тогтносон орнуудын холбоонд байгуулсан чөлөөт худалдааны  гэрээнээс гарахгүй гэдээ мэдээлжээ.
  • Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага  Украины зүүн хэсэгт  байлдаж байгаа сайн дурынхныг “салан тусгаарлагчид” гэж нэрлэх нь зохимжгүй гэж үзэж байна.
  • Батлан хамгаалахын сайд Валерий Гелетей Засгийн газрын хуралдаан дээр байлдааны бүсийн цэргийн ротацийн асуудлаар илтгэл тавина.
  • Украины онгоцнууд өмнөх шөнө Донецкийг бөмбөгджээ.
  • Орост бүртгэгдсэн Америкийн сэтгүүлчид Гадаад харилцааны яамныа нь урилгыг хүлээн авсангүй. Тэдэнд Орос-Украины хилийн районд очин украин цэргүүдтэй ярилцах санал тавьсан байлаа.
  • Тус оронд  очиж буй хүмүүнлэгийн тусламжаас  гаалийн татвар авахаа зогсоохыг Украины эрх баригчдаас НҮБ шаардав. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн гол чиг хандлага нь дүрвэгсдийг өвөлд бэлтгэх асуудал болоод байгаа гэнэ.

 

AP Photo/Sergei Grits

 

  • Сүүлийн хоногт Горловка хотод энгийн таван хүн амь үрэгджээ. Хотыг 7-ны өдөр тасралтгүй буудсан байна.
  • Украины олон нийтийн байгууллагууд ерөнхийлөгч Петр Порошенкод хандан сөргөлдөөнийг зогсоон энхийн хэлэлцээрт орохыг  шаардаж байна.
  • Украины  232 мянган дүрвэгч өөрийн хууль эрх зүйн статусаа тогтоолгохоор Оросын засаг захиргаанд хандаад байна.
  • Баасан гаригт Украины хилчид нийт таван сая долларын тоног төхөөрөмжийг Канадаас хүлээн авах гэнэ. Киев хотын нисэх буудалд зүүн хязгаард байлдааны ажиллагаа  хийж байгаа хилчдийн төлөөлөгчид 32 тонн барааг хүлээн авна.
  • “Агуу эх орны дайн” гэсэн хэллэгийг Украины сурах бичгүүдээс хасч оронд нь “дэлхийн хоёрдугаар дайн” гэсэн  томъёоллыг оруулахаар болжээ.
  • Оросын “Гуково” хилийн боомтыг буудсан хэргээр Украины дөрвөн офицерийг баривчилсан тухай Ростов мужийн  хууль хяналтын байгууллагын эх сурвалж мэдээлжээ.
  • Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Парубий огцорсон тухайгаа сүлжээгээр мэдэгджээ.
  • Киев хотын Тусгаар тогтнолын талбайн ойролцоо зэвсэг ачсан машиныг замын  цагдаагийнхан зогсоон саатуулжээ.
  • Киев хотын Печорын районы шүүх Харьков хотын мэр Кернесийн эсрэг эрүүгийн хэргийг сэргээлээ.
  • Хотын аж ахуйн ажилтнууд Майданы талбай дахь бэхлэлтүүдийг буулгаж эхэлсэн байна.
  • Луганск мужид хүчний ажиллагаа явуулж эхэлснээс хойш 1,5 мянган хүн амь үрэгдсэн гэж мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ирина Веригина мэдээлэв.
  • Киев,Вашингтон  хоёр дипломат арга замаар Украины  хямралыг шийдэхийн төлөө байна гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден, Украины ерөнхийлөгч Петр Порошенкотай утсаар ярьсны дараа Цагаан ордон мэдээлэв.
  • НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен пүрэв гаригт Киевт айлчлахдаа, НАТО Оростой харилцаагаа бүрэн зогсоож буйг мэдэгдэн Украиныг бүх талаар дэмжинэ гэв. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж