Судлаачдад өргөмжлөл олгожээ

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Судлаачдад өргөмжлөл олгожээ

Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар хил давуулсан 22 үлэг гүрвэлийн олдворыг эгүүлэн авчирч манай улсын палеонтологийн үнэт өв алдагдахаас сэргийлэн хамгаалахад хувь нэмэр оруулсан Ж.Гайслер, Т.Ёшикама зэрэг АНУ-ын 9 судлаачдад Ерөнхий сайд Н.Алтанхуяг өргөмжлөл олгосон байна. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэхүү өргөмжлөлийг энэ 8 дугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо дээрх судлаачдад гардуулжээ.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж