Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Түлшээ олгож эхэлжээ

“Сод монгол”, “Синчи ойл” компаниудын зарим шатахуун түгээх салбаруудаар өнөөдөр өглөө дизель түлш зарахгүй байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн билээ. Тодруулбал, Тасганы овооны зүүн талд байрлах дээрх компанийн зэрэгцээ хоёр шатахуун түгээх салбарт 08.30 цагийн орчимд ДТ зарахгүй байсан юм.

Тэгвэл “Синчи ойл” компанийн дээрх салбар шатахуун түгээх станц 09.00 цагаас ДТ-ийг хэвийн олгож эхэлсэн байна. Энэ тухай тус компанийн зүгээс мэдэгдлээ. Харин өнөөдөр өглөө ДТ олгохгүй байсан нь засвар хийсэнтэй холбоотой аж.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж