Ардын урлагийн Зүүн бүсийн наадам энэ сарын 13,14-нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо боллоо. Уг наадамд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 100 гаруй ардын урлагийн биет бус өвийг тээгч авьяастнууд 13 төрлөөр оролцжээ.
Наадмын шүүгчээр Улаанбаатар хотоос ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, гавьяат жүжигчин З.Жарантав, соёлын өвийн төвийн биет бус соёлын өвийн хэлтсийн дарга С.Юндэнбат нарын бүрэлдэхүүн хүрэлцэн ирж ажиллав. Наадмын зүүн бүсээс шалгарсан ардын авьяастнууд Улаанбаатар хотноо ирэх сард зохион байгуулагдах “Ардын урлагийн их наадам”-д оролцох эрхээ авлаа