“Залхуу” олимп болно

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

“Залхуу” олимп болно

Залхуу Олимпиад.Фото: Lazy Olympics –ийн Facebook дэх албан ёсны сайтаас

Черногорт Никшич хотын ээлжит “залхуу” олимп болох гэж байгаа тухай Austrian Times сонин мэдээлэв. Энэхүү наадмын талаар зохион байгуулагч нар нь реклам хийдэггүй. Гэсэн ч нутгийнхантай залхуугаараа өрсөлдөх гэсэн гадаадын жуулчид олноор очдог байна.

Хөтөлбөр нь ганцхан тэмцээнтэй. Оролцохыг хүссэн хүн болгон болгон царс модны сүүдэрт хэвтэх бөгөөд уралдааны үеэр хэтэрхий хүчлэл гаргасан нэгнийг нь тэмцээнээс хасдаг. Ажилгүй  удаан хэвтэж чадсан нь ялагч болдог ажээ.

Өнгөрсөн олимпийн аваргаар Черногорын иргэн тодорсон байна. Никшич хотын Владан Бажалица 32 цагийн турш ажилгүй хэвтжээ. Маш их сэтгэлийн тэнхээ гаргаснаа ялагч дараа нь хэлж байсан. Дүрмийн дагуу шүүгч нар нь журам тогтоохгүй ба ялагчид нь 300 британи фунтыг бэлнээр гардуулах бөгөөд медаль өгдөггүй аж. Медаль хийлгэхээс илүүтэй бэлэн мөнгө өгөх нь амар аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж