Төрийн тусгай хамгаалалтын газраас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус газрынхан Авлигатай тэмцэх газрыг Төрийн нууц задруулсан хэмээн үзэж, Тагнуулын ерөнхий газарт хандсан байна.
Авлигатай тэмцэх газраас Л.Гансүх зөвлөхийг саатуулсны дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 31-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар Төв аймаг дахь хорих ангид очсон юм. Түүнийг АТГ-ынхан бичиж, олон нийтэд тараасан нь Эрүүгийн хуулийн 87-р зүйл буюу төрийн нууцыг задруулсан хэрэгт тооцогдож байгаа аж. Хуулиараа Ерөнхий сайд Төрийн тусгай хамгаалалтын газрын I зэргийн хамгаалалтад байдаг өндөр албан тушаалтан юм байна. Тодруулж хэлбэл, хамгаалалттай байхад нь бичлэг хийж, олон нийтэд тараасан нь төрийн нууцыг задруулсан гэх үндэслэл болж буй ажээ.
Тиймээс Төрийн тусгай хамгаалалтын газраас эл явдлыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт ханджээ.
Г.НАРАН