Мал амьтнаас хүнд халдварлах гоц халдварт өвчин дэгддэг үе ирж байгаа тул иргэдийг тарваган тахал өвчний халдвараас сэргийлэхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
Иргэд намар цагт тарвага агнаж боодог хийх замаар тахал өвчний халдварыг авдаг аж. Зарим тохиолдолд тахалтай тарвагыг өвчиж халдвар авдаг бол махыг нь идэж тахал өвчнөөр халдварлах нь ч бий гэнэ. Тиймээс мал амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тарваганы мах, боодог, түүхий эдийг оруулахгүй байхыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс холбогдох байгууллагуудад мөн сэрэмжлүүлж буй юм байна.
Г.БОЛОР