Наадмын дараагаас буюу долдугаар сарын 16-наас эхэлж УИХ-ын дарга З.Энхболд ээлжийн амралтаа авсан нь өнөөдөр албан ёсоор дуусч, ажилдаа орж буй юм байна. Түүний эзгүйд ажлыг нь УИХ-ын дэд дарга М.Энхболд орложээ.
МАН-ын зүгээс УИХ-ын даргад хандан ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах хүсэлтийг тавиад байгаа юм. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ. Тиймээс энэ долоо хоногт багтаж ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах вэ гэдэг тов гарч мэдэхээр байгаа юм.
Онцлоход, албан ёсоор шийдвэр гараагүй боловч хүндэтгэлийн чуулганыг наймдугаар сарын 20-нд хийж, үргэлжлүүлэн ээлжит бус чуулганыг хийх чиглэлийг УИХ барьж байгаа гэсэн мэдээлэл бас бий.
Г.ДАРЬ