Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь 141 сая тонн нүүрсний нөөцтэй гэх Хөшөөтийн ордын лиценз эзэмшигч Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани тус уурхайгаас нүүрс олборлуулахаар Хятадын “Shin Jian Lu Di Van” компанитай гэрээ байгуулжээ. Тус компани гурван жилийн хугацаатайгаар Хөшөөтөөс нүүрс олборлох, ачих, тээвэрлэх үйлчилгээг хариуцах аж. Тэрчлэн “ Мон Эн Ко”жилд хоёр сая хүртэл тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Ховдын Дарви суманд, нүүрс угаах үйлдвэрийг Шинжаанд байгуулаад байгаа бөгөөд компани энэ оны дөрөвдүгээр улирлаас экспортын нүүрсний олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
О.САРНАЙ