Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.06-нд нийтлэгдсэн

Аймгийн удирдлагуудтай цахим хурал хийнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.30 цагаас аймгийн удирдлагуудтай цахим хурал хийхээр болжээ. Цахим хурал Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болох бөгөөд цаг үеийн асуудал голлон яригдах юм байна.

Онцлоход, үүний өмнөх цахим хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, тухайн үед Ерөнхий сайд аймгуудыг өвөлдөө бэлтгэн, малчдыг хадлан тэжээлээ бэлтгэх, тариаланчдыг тариа, ногоогоо хураах их ажлыг үе шаттай зохион байгуулах, дээд хэмжээний айлчлалууд төлөвлөгдсөнтэй холбоотойгоор айлчлалын бэлтгэлийг хангаж ажиллах сум, аймгуудад үүрэг даалгавар өгөгдөж байсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж