Украинд өчигдөр буюу наймдугаар сарын 05-ны өдөр өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Донецкт тэсрэх төхөөрөмж дэлбэрч, сайн дурынхны найман цэрэг шархадлаа.
© Архив AP Photo/Dmitry Lovetsky
- Украины “Мироновский Хлебопродукт” гэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тэргүүлэх компанийн салбар үйлдвэрийнх нь дэргэд байлдааны ажиллагаа идэвжсэн тул шувууны фабрикийн үйл ажиллагааг хаалаа.
- Долдугаар сарын сүүлчээр шархдсаны улмаас ОХУ-д эмчлүүлээд буцсан 51-р механикжсан бригадын цэрэг хамаатан садныхаа төлөө түгшиж буйгаа ИТАР-ТАСС-ын сурвалжлагчид нэрээ нууцлан мэдэгдсэн байна.
- Украины хэрэг явдалтай холбогдуулан Швейцарийн Засгийн газар хоригийн жагсаалтаа өргөтгөж, түүнд 26 хүн, 16 байгууллагыг хамруулсан тухай тус улсын Эдийн засгийн яам мэдээлэв.
- Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын Засгийн газар хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн улсын комисс байгуулсан байна. Тэд улсын нөөцийн сан байгуулах замаар хүмүүнлэгийн сүйрлээс хамгаалах ажиллагааг явуулах ажээ.
- “Euro news телевиз Украины хэрэг явдалд хэтэрхий нэг талыг барьж, мэдээллийг бодитой биш хүргэж байна” хэмээн Оросын Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн орлогч дарга Мария Захарова онцлов.
- Шахтерск хотын зүүн хойд районд Славянскийн нэг болон хоёрдугаар суман, "Кальмиус" тусгай сумангийн ангиуд өөрсдийн их буучдын дэмжлэгтэйгээр Украины армийн гурван хуягт техник, миномётын баг, гал чиглүүлэх хэсгийнхнийг устгасан тухай мэдээлэв.
- Украины арми Горловка хотыг “Смерч”, “Град” гэх бөөнөөр галлах системийн пуужингаар бууджээ.
- ANNA NEWS телевизийн зураглаач болон тэднийг авч явсан жолооч нар Луганск хотод хүчнийхний буудлагад өртөн, шархаджээ.
- Украины Радикал намын лидер Олег Ляшког Донецк хотод хүчнийхэн нэвтрэн орж, “цэвэрлэгээ” явуулж эхэлснийг мэдээлсний дараа “Азов”, Шахтерск” сумангийн дайчид отолтод орж, 10 гаруй хүнээр хохирсон тухай Днепроперовск мужийн орлогч захирагч Филатов мэдээллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР