Монголчууд Камбожид Декогийн дүрмээр тоглоход бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2014.08.06-нд нийтлэгдсэн

Монголчууд Камбожид Декогийн дүрмээр тоглоход бэлэн боллоо

Олон улсын гудамжны хөлбөмбөгийн хамгийн томоохон тэмцээн болох Tiger Street Football-2014-т Монгол орноо төлөөлөн оролцохоор шалгарсан MNS, Blue Wolves баг тамирчид маань 8 сарын 9-ний өдөр Камбож улсын нийслэл Пномпень хотноо анхны тоглолтоо хийхээр бэлтгэлээ хангажээ.

Эх орноо төлөөлөн оролцож буй хоёр багтаа амжилт хүсэн дэмжихийн сацуу та www.uncagefootball.com – руу хандан энэхүү гайхамшигтай тоглоомын дүрэмд өөрчлөлт оруулахаар өөрийн саналаа илгээх бүрэн боломжтой билээ. Таны илгээсэн санал, олон нийтийн сүлжээнд найзуудтайгаа хуваалцсан мэдээлэл бүрт тань Tiger Street Football-ын оноо цугларах юм. Хамгийн өндөр оноо цуглуулсан арван хүн 8 сарын 23-нд Монголд болох тоглолтын үеэр дэлхийн хэмжээний од, алдарт хөлбөмбөгчин Декотой хамт өдрийн зоог барих эрхийн эзэд болох ба бусад сонирхолтой бэлгүүд ч бас хүлээж байна. Камбож дахь тоглолт эхлэхийн өмнөхөн алдарт хөлбөмбөгчин Деко www.uncagefootball.com – д цугласан саналуудаас хамгийн шилдэг  1 саналыг шалгаруулан тус тоглолтын дүрэмд өөрчлөлт оруулах аж.

Камбож дахь тоглолтыг 8 сарын 9-ний өдөр 17:00-19:00 цагуудад FOX сувгаар шууд  дамжуулах тул та бүхэн тэмцээний торгон мөчүүдтэй хамт байж Монголын багаа уухайлан дэмжээрэй.

Уран тоглолт, авхаалж самбаа шалгасан энэ жилийн Tiger Street Football ийнхүү эхэллээ. Эхний тэмцээн дээр Деко ямар дүрмийг өөрчилж хөлбөмбөгт хайртай шүтэн бишрэгчдийг гайхшруулах бол?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж