Эрүүл мэндийн өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн өдөрлөг болно

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, Нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Хөдөлмөр  эрхлэлт – Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажиллагсадыг бүртгэх, сонгон шалгаруулах, нөөцөд авах, цаашид ажлын байран дээр сурган дадлагажуулах өдөрлөг зохион байгуулж байна. Цаашид ажлын байраар хангах зорилготой “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бүрдүүлэлт” өдөрлөг юм.

Өдөрлөг 2011 оны тавдугаар  сарын 19-нд 10.00 -16.00 цагт Нийслэлийн Хөдөлмөрийн газрын байранд болно. Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагаа явагдана. Үүнд:

– Нийслэлийн Хөдөлмөрийн газарт ААНБ-аас ирүүлсэн 3000 гаруй ажлын байрыг танилцуулах,
– Нийслэлийн Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай 482 ажлын байрны захиалгуудыг танилцуулах,
– Дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдээллийг байршуулах,
– Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирж бүртгүүлж байгаа нарын мэргэжлийн болон сувилагч, тусгай мэргэжилтэн, ажиллагсдыг нөөцөнд бүртгэх, сонгон шалгаруулалт хийх,
– Хөдөлмөрийн харилцааны талаар хууль зүйн зөвлөгөө өгөх
– Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагааг иргэдэд танилцуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж