Хөвсгөлд хүн амины хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд хүн амины хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн У өнгөрсөн сарын 18-нд сураггүй болжээ. Орон нутгийнхан иргэд, хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай хамтран сар орчим хайсан ч түүнийг олоогүй байна.
Харин өнгөрсөн баасан гаригийн үдэш тус сумаас баруун хойш байдаг Нохойд туулгадгийн ар гэх газарт явж байсан орон нутгийн нэгэн иргэн хүний цогцос байгааг хараад цагдаагийнханд мэдэгджээ. Талийгаач биедээ хутганы маш олон шархтай, амиа алдсан байж. Цогцсыг У-гийн ар гэрийнхэнд харуулахад мөн болохыг баталсан гэнэ. Тус аймгийн Цагдаагийн газраас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар орон нутгийн хууль хяналтын байгууллагынхнаас тодруулахад “Манайхаас томилогдсон бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтаа хийж дуусаагүй, ирээгүй байна. Тиймээс бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ. Өөр нэгэн эх сурвалж “Талийгаачийн цогцост хийсэн анхны үзлэгээр хутганы 10 гаруй шарх авч нас барсан байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж