Эх орондоо амарч буй Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр /VIII.04/ Гачуурт дахь "Бадамлянхуа" асрамжийн төвд зочиллоо. Монголд ирэх бүртээ хүмүүнлэг, сайн үйлсийн ажилд оролцож, хүүхэд багачуудад тусалдаг их аварга энэ удаа "Бадамлянхуа" төвийн хүүхдүүдийг онцолж, гарын бэлэг гардуулан, хандив өргөжээ.
Б.ЭНХ