Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол болно

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол болно

Монголын анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурхны шашныг үндэслэгч Богд Жавзандамба хутагтын өргөөний шав тавих ёслол өчигдөр(08.04) Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Их майдар төслийн бүтээн байгуулалтын талбайд боллоо.

Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслөөс II Богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан энэхүү өргөөг бүтээн босгож байгаа юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин, Манзушир хутагтын  VII дүр Данзанжамъян, Одсэр ринбүүчи, Далай ламын Найчин Чойжин Түвдэн Готов нарын хүндэт зочид морилон саатжээ

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж