Орхон аймгийг МАН, АН хуваан захирахыг хүсдэг үү

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Орхон аймгийг МАН, АН хуваан захирахыг хүсдэг үү

Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар Орхон аймагт зарласан ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох эцсийн хугацаа өнөөдөр дуусаж байна. АН-аас хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн нь нөхөн сонгуулийг зарлахад хүргэжээ.

Нөхөн сонгуультай холбогдох мэдээллийг тухайн аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намын байгууллагад бичгээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлах ёстой аж. Гэтэл Орхон аймгийн ИТХ нөхөн сонгуулийн тухай мэдээллийг зөвхөн МАН, АН-ын хороонд албан бичгээр хүргүүлжээ. “Энэ нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгуулахаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна” гэж Орхон аймаг дахь ИЗ-ННын хорооноос мэдээллээ.
ИЗНН- ын төлөөлөгчийн хэлснээр нөхөн сонгуулийн товын тухай мэдээллийг аймгийн АН-ын хороонд ирүүлсэн албан бичгийг олж үзсэнээр мэдсэн гэнэ. Тус аймагт АН, МАН, ҮШН, ИЗ-НН үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль бусаар, нууцлан байж товыг нь зарласан сонгуульд МАНаас УИХ-ын гишүүн, СЕХ-ны дарга асан, “Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Баттулга, АН-аас ШУТИС-ийн “Эрдэнэт”-ийн салбар сургуулийн багш залуу нэр дэвшиж байгаа аж. Хууль бус шийдвэр, булхайтай үйл ажиллагааны талаар Орхон аймгийн Хэвлэл мэдээллийн төвд ИЗ-НН, ҮШНаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж