10 минутанд хувцасыг цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

10 минутанд хувцасыг цэвэрлэнэ

Торгомсог, ноосон, ноолууран зэрэг материалтай хувцасуудыг энгийн угаалгын машинаар угаахад хэлбэр чанараа алддаг. Тийм хувцсуудаа байнга хими цэвэрлэгээнд өгөх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг билээ. Тэгвэл SWASH нэртэй шинэ технологийн, хувцас цэвэрлэгчийг бүтээжээ.

Уг цэвэрлэгч машин нь дотроо өлгүүртэй хувцсаа дэлгэн татах хавчууруудтай ба 10-15 минутын дотор бүрэн цэвэрлэж, үрчлээ нугалааг арилган, сайхан үнэртэй болгодог юм байна.

Энэхүү цэвэрлэгч машиныг 500 ам.долларын үнээр худалдаанд гаргажээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж