Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Өчигдөр болсон гурав дахь өрөгт эрэгтэй баг Непалийг 2.5:1.5-аар, эмэгтэй баг Ирландийг 4:0-оор хожлоо.
Өнөөдөр дөрөв дэх өргийн тоглолтод эрэгтэй баг Хорваттай, эмэгтэй баг Алжирийн багтай тус тус тоглоно. Гурван өргийн дараах байдлаар эрэгтэй баг 150 багаас 72-р байрт, эмэгтэй баг 136 багаас 38-т бичигдэж байна.
Тэмцээний мэдээллийг http://chess-results.com, https://chess24.com/en/olympiad2014-с үзнэ үү.
Ч.БОЛ