Хэрэв ерөнхий сайд Дэвид Камэрон шинэчлэл хийх талаар тохиролцож чадахгүй бол Их Британи Европын холбооноос гарсан нь дээр хэмээн Лондон хотын мэр Борис Жонсон мэдэгдсэн тухай The Telegraph сонин бичив.
Мэрийн хийсэн тайлангаар Их Британи ЕХ-ноос гарлаа гэхэд эдийн засгийн онцын хохирол амсахгүй гэнэ.
Мэр ЕХ-ны шинэлэлийг хэрхэн хийх талаар найман санал дэвшүүлсэн ба тэнд Британи ямар эрх дарх эдлэхийг тогтоож өгсөн байна.
Дэвид Камэрон хэрэв консерватив нам 2015 оны сонгуульд ялбал, 2017 онд Европын холбоонд үлдэх эсэх талаар бүх нийтийн санал асуулгыг явуулна гэсэн байв. Өмнө мэдээлсний дагуу одоо британичуудын 48 хувь нь Европын холбооны эсрэг байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР