Майк Хоккенфелле анхны түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Майк Хоккенфелле анхны түрүүгээ авлаа

Өнгөрөгч ням гаригт ДТМ уралдаан Нидерландын Парк Занфоорт авто тойргуулгад болж өнгөрлөө. 2007 оноос эхлэн “Ауди” багаас уралдаж, 44 дэх гараагаа хийж байгаа Майк Хоккенфелле анхны түрүүгээ авсан байна.  2011 оны ДТМ уралдааны хоёр дахь гараа Нидерландад болж  байгаа нь энэ. Оноогоор тэргүүлэгч “Мерседес” багийн Бруно Спенглер өөрийн Си Класс 2009 загвартайгаа эхний эгнээнээс уралдааныг эхлүүлсэн. Байрлал тогтоох гарааг өөрийн болгосон Канад жолооч улирлын хоёр дахь түрүүгээ авах зорилт тавьсан. Тэрбээр 13 болон 41 дэх тойргуудад эрхийн дагуу пит-стоп хийсэн. Харин энэ үед гуравдугаар байрнаас уралдааныг эхлүүлсэн Майк Хоккенфелле тэргүүлж эхэлсэн байна. “Ауди”-гийн залуус энэ өдөр ер нь одтой байсан. Питэд Гари Паффетт, Маттиас Экстром нар зэрэг ороход “Ауди” илүү хурдан байж, Экстромыг өмнө нь гаргасан. Өмнөх гараанд хоёрт орсон Экстром Нидерландаас ч гэсэн боломжийн үзүүлэлт авах гэж хичээсэн. Гэхдээ түүний эзэлсэн байр найм болжээ. 31 дүгээр тойрогт 10 дугаар байрын төлөөх тулаан Ральф Шумахер, Оливе Яарвис нарын хооронд ширүүн өрнөж, Герман эрийн ялагдлаар өндөрлөжээ. Яг энэ үйл явдлаас гурван тойргийн дараачаар “Ауди”-гийн Мартин Томкцук Жами Грийнийг гүйцэж түрүүлж улмаар гуравдугаар байрыг эзэлж шагналт байранд шалгарсан. Харин тус гарааны ялагчаар нэг цаг, таван минут, 28,514 секундээр Майк Хоккенфелле тодорсон бол түүний ард Спенглер оржээ. Гэхдээ нийлбэр дүнг 18 оноотой Спенглер тэргүүлсэн хэвээр үлдлээ. Уралдааны дараа гарсан мэдээллээр Спенглерийн радио холбоо ажиллахаа больж багийн даалгаврыг сонсож чадаагүй учир нэг тойргийн дараа пит хийснээр тэргүүн байраа герман жолоочид алдсан гэнэ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж