Өнөөдөр, маргааш нийт нутгаар дулаарна

Хуучирсан мэдээ: 2014.08.05-нд нийтлэгдсэн

Өнөөдөр, маргааш нийт нутгаар дулаарна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногт нийт нутгаар дулаарна.

2014 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:


Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 8 дугаар сарын 06-наас 2014 оны 8 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

   6-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд төв болон зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 6-нд нутгийн баруун хагаст, 7, 8-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж