Хэт даврагчид гурван хотыг эзлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.04-нд нийтлэгдсэн

Хэт даврагчид гурван хотыг эзлэв

ЕРА

 

“Исламын улс” бүлэглэлийн дайчид Иракийн нутаг дэвсгэрийг эзлэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Одоогоор гурван суурин террористуудын гарт орсон байгаа бөгөөд тэд мөн Иракийн томоохон хиймэл нуурыг эзэлжээ.

 

Террористууд эхлээд Зумар хотыг эзэлсэн байна. Энд өнгөрсөн бямба гаригт курдын цэрэгжсэн анги нэгтгэл тэдэнтэй тулалдсан юм. Исламчууд өмнө нь Зумар хотын нефтийн хоёр орд газрыг булааж авсан байжээ.

 

Курдын пешмерга гэх цэрэгжсэн ангийнхан үүний дараа Сирийн хилээс холгүй орших Синжар хот болон Тирр мөрний далангийн дэргэдэх Вана хотыг мөн террористуудад алдсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж