Орхон аймгийн Хууль зүйн хэлтсийн долоо хоногийн мэдээллийг хүргэж байна. /07.28-08.03/
Шарил чандарлах газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдлыг шалгаж байна.
Дэн буудлуудтай холбогдох гомдлын дагуу МХЕГазарт эрх бүхий улсын ахлах байцаагчаар ахлуулсан ажлын хэсгийг манай аймагт ажиллуулж хуулийн дагуу арга хэмжээ авах талаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд МХЕГ-аас холбогдох үүргийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байна. Одоогийн байдлаар тодорхой авсан арга хэмжээ байхгүй байгаа тухай МХЕГ-рт хариу мэдэгдээд байна.
Аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 15 албан бичгийг судлан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд харьяа хэлтэс агентлагууд сургалт зохион байгуулах талаарх төсөл, шаардагдах зардлыг шийдвэрлэж өгөх талаарх саналуудыг ирүүлсэн бөгөөд судлан үзэж төсвийн асуудлыг хэлтсийн сургалт сурталчилгааны зардлаас шийдвэрлэж байна.
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд ирсэн өргөдөлийг тухай бүрт нь шийдвэрлэж байна.
70353511 утсанд ирсэн "Мон тээвэр" карготой холбогдох гомдлыг харьяалах улсын байцаагчаар шалгуулахаар шилжүүллээ.
Худалдан авах ажиллагааны 2 гэрээг хянаж, баталгаажууллаа. Аймгийн Засаг даргын 7 захирамжийн төслийг хянаж виз олголоо.
Шүүхийн шатанд иргэний 1, захиргааны 6 хэрэг байна. Шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх ажлыг тухай бүрт нь шуурхай зохион байгуулж ажиллаж байна. Зарлагдсан шүүх хуралдаанд цаг тухай бүрт нь оролцож байна.
Шүүхийн шинжилгээний алба: Хэргийн газрын үзлэг-2 хэргийн газраас бэхжүүлж авсан ул мөр, гэрэл зураг- 38, шүүх эмнэлэг, лабортарын шинжилгээ-4, шүүх эмнэлгийн үзлэг-25, гэмт хэрэг илрүүлэх мэдээллийн санд-17 мэдээллийг оруулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас: Хорих 437 дугаар ангид 119 ялтан, баривчлах ялтай 1 нийт 120 хүмүүжигч байна. Цагдан хорих байр 33 хоригдогсодтой. Эмэгтэй-1, хүүхэд-4, эрэгтэй-28 байна.
Тахарын 7 дугаар тойрог: Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Тахарын албаны тухай хууль батлагдаж Тахарын 7 дугаар тойрог Орхон аймагт байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 2014 оны 07 сарын 31-ны өдөр орон даяар Тахарын алба хаагчдын тангараг өргөх ажлыг зохион байгуулж 15 төрийн тусгай албан хаагчид тангараг өргөсөн байна.
Улсын бүртгэлийн хэлтсээс: Шилжилт хөдөлгөөний үйлчилгээ аймаг доторхи -217, аймаг хооронд-82 иргэнд үзүүлж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэл-88 хийж, хууль хяналтын болон иргэнд- 393 лавлагаа олгосон байна. Мөн 110 иргэнд цахим үнэмлэх олгосон байна.
Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг 474 иргэнд үзүүлснээс газрын 166, үл хөдлөх хөрөнгийн 308 бүртгэл хийсэн байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр 29 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна.
Эх сурвалж: http://erdenet.mn