Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өнгөрөгч бямба гаригт (08.02) эхэлсэн билээ.
Энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 172 орны 177 баг, эмэгтэйчүүдийн ангилалд 131 орны 136 баг өрсөлдөж байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд тэмцээний чансааны 59 дүгээрт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний өдөр 145 дугаарт эрэмбэтэй Саудын Арабыг 4:0-оор хожсон ч өчигдөр Францын багт 0:4-өөр хожигджээ.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд чансааны 28 дугаарт бичигдсэн Монголын шигшээ баг 95 дугаарт эрэмбэтэй АНЭУ-ыг 4:0-оор хожсон ч өчигдөр 0.5:3.5-ийн харьцаагаар ялагдсан байна. Энэ тоглолтод эрэгтэйчүүдийн олон улсын их мастер Б.Мөнгөнтуул тэнцээ авчээ.
Өнөөдөр эрэгтэй баг Непаль (чансаа 128), эмэгтэй баг Ирландийн (чансаа 89) шигшээ багтай тус тус тоглоно.
Мэдээллийг https://chess24.com/en/olympiad2014 болон http://chess-results.com-с авна уу.
Ч.БОЛ