“Сайн өдрийн зах” ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2014.08.03-нд нийтлэгдсэн

“Сайн өдрийн зах” ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар өчигдрөөс эхлэн “Сайн өдрийн зах” ажиллаж эхэллээ. Тодруулбал, тус дүүргийн дөрвөн байршил болох Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай, Жуковын талбай, 13 дугаар хорооллын автобусны буудлын зүүн талд Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбайд тус бүр зах ажиллаж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ченжгүй худалдан авалтыг иргэддээ хүргэх зорилгоор тус захыг санаачилсан юм.

“Сайн өдрийн зах” ирэх аравдугаар сарын 30-н хүртэл амралтын өдрүүдэд тогтмол ажиллах юм.  

Г.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж