ЦЕГ-ын мэдээлэл судалгааны төвөөс гаргасан гэмт хэргийн статистик тоо үзүүлэлтийг харахад байгаль орчны эсрэг гэмт хэргийн ихэнх хувь нь дулаан улиралд бүртгэгдсэн байна. Тухайлбал өвлийн улиралд алт олборлогчдын тоо 3000 орчим байдаг бол зуны улиралд 6000 хүрдэг байна.
Монгол улсад байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах хүн амьтны амьдрах орчинд аюул учруулах бусармаг явдал ихссэн, мөн уул уурхай, хүнд үйлдвэр хурдацтайгаар хөгжих болсон энэ үед байгаль экологийн эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх эрх зүйн орчин дутмаг байна.
Иймд фэйсбүүк олон нийтийн сүлжээнд нэгдсэн залуучууд “БИД НОГООН ЦАГДАА” байгаль орчны мэдээллийн хуудсыг ажиллуулж эхлээд байгаа юм байна.
Экологийн тэнцвэрт байдлыг хангах, экологийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх арга замыг боловсронгуй болгох талаарх үзэл санаа улам бүр хүчтэй тавигдаж байгаа энэ үед залуучууд нэгдэж байгаа нь сайшаалтай юм.
Дашрамд хэлэхэд байгаль орчноо хамгаалахад хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй хүн бүрд тэдний мэдээллийн хуудас нээлттэй юм байна. Та Бид Ногоон Цагдаа-т зочлоорой.
Ч.БОЛ