Алга болсон геологичийн цогцосыг олжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Алга болсон геологичийн цогцосыг олжээ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажлаар явж байгаад ор сураггүй алга болсон АТГ-ын геологичийн цогцосын эрлийн багийнхан олсон байна. Тэрээр  хяналт, шалгах хийх зорилготойгоор хамт явсан хоёр хүнээсээ төөрч, долоо хоногийн турш сураггүй байсан юм. Түүнтэй хамт явж байсан  АМГ-ын Эрдэс баялгийн судалгааны тасгийн дарга А.Дэлгэрсайхан, жолооч Ч.Түмэнбаяр нар нутгийн иргэдтэй таарснаар амь аврагдсан юм.

Талийгаачийг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг бөгөөд АТГ-т ажиллаад нэг жил болж байгаа аж. Эрлийн баг талийгаачийн цогцсыг өнөөдөр 10.00 цагт Баян-Өндөр сумын Цэнхэрийн баруун үзүүр, хар дов гэдэг газраас олсон гэсэн харамсалтай мэдээлэл байна.

АМГ-ын гурван ажилтан төлөвлөгөөт шалгалтаар 20 хоногийн хугацаатай Баянхонгор аймагт ажиллахаар энэ сарын 24-ний өдөр Баян-Өндөр сумаас 120-130 км зайд, Идрэнгийн нуруунд явж байхад нь машиных нь гурван дугуй хагарснаар ийн тусламж дуудах гэж яваад хоорондоо төөрөлдөж, нэг нь ийнхүү амиа алджээ.  Талийгаачийн ар гэрийнхэн МАК-ийн нисдэг тэргийг хөлсөлж, эрэл хайгуул хийж байсан юм.

 М.ЯЛАЛТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж