Фото: Женя Савилов / AFP
Украины Засгийн газар нөөцийн сангаасаа армийн хангамжид 9,494 тэрбум гривен (791 сая долларов) гаргахаар болов.
Батлан хамгаалах яам нь есөн тэрбумыг авах бөгөөд үлдсэн мөнгийг нь армийн тагнуулын алба авна.
Хамгийн сүүлд арми долдугаар сарын 11-нд нөөцийн сангаас мөнгө авсан байлаа. Тэр үед БХЯ-ны хэрэгцээнд 7,616 тэрбум гривен өгчээ. Террорын эсрэг ажиллагаа гэж нэрлэдэг дайнд Украины төсөв сардаа 1,5 тэрбум гривен зарцуулж байгаа гэнэ.
Украины парламент пүрэв гаригийн хаалттай хуралдаанаар Арсений Яценюкийн огцролтыг хүлээн авалгүйгээр түүнийг ерөнхий сайдаар үлдээсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР