Чөлөөт бөхийн шижигнэсэн залуус дэлхийн аваргын дэвжээнд хүч үзэхээр ирэх даваа гаригт буюу наймдугаар сарын 04-нд хилийн дээс алхах гэж байна. Бөхийн чөлөөт, сонгомол барилдааны 2014 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Хорватын Загреб хотын “Dow Sportova” спортын ордонд болох юм. Бөхчүүд эрэгтэйчүүдийн 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ын жинд хүч чадал, бят тэнхээ, барилдааны ур ухаанаа сорино. Энэ тэмцээнийг дэнслэхээр Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа ажиллах аж.
Залуучуудын ДАШТ-ээс манай эрчүүд өмнө нь 4 алт, 6 мөнгө, 14 хүрэл, эмэгтэйчүүд 2 алт, 2 мөнгө, 9 хүрэл, нийт 37 медаль хүртэж байжээ. Өнгөрсөн жил гэхэд Болгарт болсон залуучуудын Дэлхийн аваргаас эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд С.Цэрэнчимэд алт, 51 кг-ын жинд Э.Даваачимэг, 55 кг-ын жинд П.Орхон нар хүрэл, эрэгтэй 60 кг-ын жинд Б.Номин мөнгөн медаль хүртэж байсан юм.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
50 кг: Ц.Мандалсүрэн /”Алдартан” клуб, Азийн залуучуудын аварга
шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний алт, хүрэл медальт/
55 кг: П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт, азийн залуучуудын аварга/
60 кг: Г.Бэгзжав /”Алдар” спорт хороо, залуучуудын УАШТ-ний мөнгөн медальт/
66 кг: Б.Цогтгэрэл /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб, залуучуудын УАШТ-ий медальт/
74 кг: Б. Батсүх /БХИС, залуучуудын УАШТ-ний хүрэл медальт/
120 кг: Э.Мөнхбаатар /”Говь-Сүмбэр аймаг, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын улсын аварга/
Эмэгтэй:
44 кг: Л.Баттогтох /Налайх дүүрэг, залуучуудын улсын аварга/
48 кг: Ц.Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт клуб, залуучуудын улсын аварга өсвөр үеийн ДАШТ-ний мөнгөн медальт/
51 кг: Б.Мөнхтуяа /Дархан-Уул аймаг, азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/
55 кг: А.Батцэцэг /Дархан-Уул аймаг, өсвөрийн ДАШТ-ний мөнгө, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл, залуучуудын УАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт, залуучуудын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна./
59 кг: С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга, өсвөрийн ДАШТ-ний хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, залуучуудын ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна./
63 кг: Б.Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб, өсвөрийн ДАШТ-ний хошой хүрэл, азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, залуучуудын 3 удаагийн улсын аварга/
67 кг: О.Оюунгэрэл /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, залуучуудын улсын аварга/
72 кг: П.Номин-Эрдэнэ /Өмнөговь аймаг, азийн залуучуудын болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын УАШТ-ний хүрэл, 3 алтан медальт/
Сонгомол барилдаан:
55 кг: П.Эрдэнэбилэг /”Алдар” спорт хороо, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медальт, азийн аварга/
66 кг: Н.Амарсайхан /”Харгант-Уамхаг” клуб, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний медаль, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
Дасгалжуулагчид:
Ц.Хосбаяр /“Алдар” спорт хорооны дасгалжуулагч, залуучуудын эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/
Ц.Баярсайхан /“Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч, залуучуудын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч/
Ч.Раднаабазар /“Хангарьд” клубын дасгалжуулагч/
П.Чулуунбаатар /Чөлөөт бөхийн дасгалжуулагч/
Д.Энхбат /Сэлэнгэ аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын дасгалжуулагч/
Б.ЭНХ