Онлайн худалдааны гигант Amazon сайт андройд үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан арр дэлгүүртэй билээ. Уг арр дэлгүүртээ томоохон хямдрал зарлаж, хамгийн их эрэлттэй байдаг 30 гаруй арр-ыг үнэгүй татаж авах боломжийг олгож байна.
Та төрөл бүрийн жорууд, дасгалын арр-ууд, тоглоом болон гадаад хэл сурах сонирхолтой арр-ууд тэр ч бүү хэл энгийн үедээ 29,99 ам.долларын үнэтэй байдаг Oxford-ын толь бичгийг хүртэл үнэгүй татаж авах боломжтой болсон байна.
Т.БИЛГҮҮН