Европын холбооноос ОХУ-ын эрчим хүчний салбарт тавьсан хориг арга хэмжээ нь Европт түлшний үнийг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдлээ.
“Энэ бол хариуцлагагүй тэнэг алхам. Энэ алхам Европын эрчим хүчний зах зээлд зайлшгүй үнийг өсгөнө” гэж ГХЯ-ны тайлбарт өгүүлжээ. Киевтэй зэвсгийн наймаа хийх хоригоо цуцалсан мөртлөө ОХУ-тай зэвсгийн наймаа хийхгүй гэж байгаа нь гайхал төрүүлж байна гэж оросууд үзжээ.
Европын холбоо бие даасан бодлого явуулахгүй Вашигтоны дуу хоолойгоор ярьж эхэлсэнд Москвад өмнөөс нь ичгэвтэр байна хэмээн ГХЯ онцлон тэмдэглэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР