Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Идрэнгийн нурууны орчимд Ашигт малтмалын газрын гурван ажилтан энэ сарын 24-нд төөрч, хоёр хүн нь олдож нэг ажилтан нь ор сураггүй болоод байгаа.
Эрлийн багийнхан өнөөдрийн байдлаар сураггүй болоод байгаа АМГ-ын геологчийг олоогүй, эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Мөн өчигдөр геологичийн мөр болон зарим хувцасыг олсон ч энэ нь түүнийг олоход тус нэмэр болоогүй байна.
АМГ-ын ажилтнуудын автомашиных нь гурван дугуй хагарч улмаар алхсан байна. Нэг мэргэжилтэн нь GPS буюу байрлал тогтоогчоор “Шинэжинст ойрхон байна” гээд түрүүлж алхан, нөгөө хоёроосоо тасарчээ. Ингээд онцгой байдлын хэлтсийнхэн жолооч, тасгийн дарга нарыг олж, эмнэлэгт хүргэсэн билээ.
Д.ЖАРГАЛ