Европын бяцхан гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2014.08.01-нд нийтлэгдсэн

Европын бяцхан гайхамшиг

(Илья Носырев "Expert Online»)

 

 

Евро бүсийн аж үйлдвэр гэнэт өслөө. Энэ хүлээгээгүй үзүүлэлт юм. Энэ өсөлт ЕХ-ны гишүүн орнуудын үйлдвэрлэл өссөн, Европын банкны бодлого зөв байсан. мөн Хятадын аж үйлдвэрийн нөлөөгөөр бий болжээ.

 

Ажил хэргийн идэвхийн композитийн индекс PMI (аж үйлдвэрийн үнэлгээний гол индекс) сарын дотор 1,2%-иар нэмэгдэн долдугаар сард гурван жилийн дээд үзүүлэлт болох 54 пунктыг  харуулав. Үүнийхээ зэрэгцээ, PMI нь 13 сар дараалан 50 хувиас дээш байгаа нь 50-ийн өсөлт гэж үздэг учраас дандаа өсөлтийг харуулж иржээ.

 

Эдийн засагчид долдугаар сард ямар нэгэн өсөлт гарахгүй индекс 52,8 дээр зогсоно гэж таамагласан байв. Удаашралыг тэд Украины сөргөлдөөнтэй холбон үзээд тэр нь цаашид улам бүр сөргөөр нөлөөлнө гэжээ.

 

Евро бүсэд тусламж хүлээгээгүй газраас ирэв. Хоёрдугаар улиралд Хятадын эдийн засгийн өсөлт эрчимжиж байсан нь Европын компаниудад Хятадад экспортоо нэмэгдүүлэх боломжийг өгөв. Ийнхүү тэд Дундад улс дахь өөрийн үйлдвэрлэлийн үр шимийг хүртлээ. Ер нь бол Хятадын тэр нөлөөнөөс гадна Европын холбооны үндэсний эдийн засгуудын амжилт  өсөлттэй байсан юм. Германы эдийн засгийн итгэлтэй сэргэлтийг эндээс Markit гэх британи компанийн ерөнхий эдийн засагч  Крис Уильямсон тэмдэглэсэн байна. Британийн компани нь PMI индексийн өсөлтийн тайланг бэлтгэжээ. Крисийн тэмдэглэснээр, Германы эдийн засгийн өсөлт гуравдугаар улиралд 0,7-0,8% болон өсөх гэнэ.

 

Гэлээ ч үндэсний эдийн засгуудын байдал харилцан адилгүй. Германы хөрш Францад  эдийн засгийн байдал нь зогсонги байна. Аж үйлдвэрлэлийн сайжралтад Европын төв банкнаас үндсэн хүү ханшийг буулган 2016 оны сүүлч хүртэл түүнийг тогтмол байдалд барих бодлого явуулсан нь евро бүсийн аж үйлдвэрийг идэвхжүүлж чадлаа. Европын компаниудын хувьцааны үнэ сайн мэдээний улмаас нэмэгдэж байна.

 

Гэхдээ эдийн засаг эрүүлжсэн гэж  ярих арай эрт байна. Ихэнх компани болгоомжлолоосоо салалгүй бизнесээ ялимгүй хэмжээгээр өргөжүүлж байна. Мөн ажилгүйдлийн асуудал хурц хэвээр байгаа ба одоо 11,6%-тай байна. Энэ хувь 2016 он хүртэл буурахгүй гэж таамаглаж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж