НҮБ ба ОSCE-д онгоц сүйрсэн районы тухай мэдээллийг өгчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

НҮБ ба ОSCE-д онгоц сүйрсэн районы тухай мэдээллийг өгчээ

 

Малайзийн онгоц сүйрсэн районы ажиглалтын мэдээллийг оросууд НҮБ ба ОSCE-д  дамжуулан өглөө гэж НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулав.

 

“Сүйрлийн районы бодит ажиглалтын мэдээллийг бид НҮБ ба ОSCE зэрэг олон улсын байгууллагуудад дамжуулан өглөө. Элдэв  хоосон батлагдаагүй ял тулгах мэтийн оронд мөн л ингэж тодорхой, үр бүтээлтэй  бусад нь ажиллана гэж бид найдаж байна” хэмээн чуркин хэлжээ.

 

Голланд урьсны дараа манай мэргэжилтнүүд шууд ажилдаа орсон гэж тэр сануулсан байна.

 

Орос нь Киевын эрх баригчид Украины зүүн хэсэгт сүйрсэн Малайзийн онгоцны эмгэнэлийн  шалтгааны ул мөрийг устгаж магадгүй хэмээн болгоомжилж байна. Оросын Гадаад яам олон улсын шинжээчид, Киевын эхлүүлсэн байлдааны ажиллагааны улмаас ослын газар очиж чадахгүй байгааг хэлэв. Осолд өөрсдийнх нь  гүйцэтгэсэн үүргийн  гэрчлэх баримтыг тэд устгахаар оролдож байна хэмээн Оросын дипломат хэлжээ. Чуркины хэлснээр Порошенко ослын районы 40 км-ийн талбайд гал зогсоож буйгаа зарласан даруйдаа зөрчөөд ослын газрыгг хяналтдаа авах гэж  оролдож байгаа нь оросуудын сэжгийг төрүүлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж