Фото: AFP
Хятадын цагдаагийнхан сүх, хутгаар зэвсэглэсэн арав гаруй уйгарыг устгажээ. Долдугаар сарын 28-ны өдөр Шинжаан-Уйгарын автономын хоёр хотод үймээн гарсан талаар BBC News дамжуулав.
Хятадын хууль хяналтынхны үймээн гаргагч хичнээн хүнийг устгаж, шархдуулсан талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Харин дэлхийн уйгаруудын конгресс хорь гаруй уйгарыг буудан хөнөөж, арав хүнийг шархдуулан 67 хүнийг барьж саатуулсан тухай мэдээлэв.
Үймээн Шачэ хотын ойролцоо гарч хутга, сүхээр зэвсэнглэсэн хүмүүс Айлисиху аймгийн цагдаагийн газарт довтолжээ. Самуун дэгдээгчид хятад хүмүүсийг зодож, цагдаагийн гучаад машиныг Хуанди аймагт эвдлэн сүйтгэжээ.
Хятадын эрх баригчид болсон хэрэг явдлыг эртнээс сайтар төлөвлөсөн террор гэж нэрлэв. “Зүүн Туркистаны исламын хөдөлгөөн” гэх байгууллагыг үймээнийг зохион байгуулагчид гэж сэжиглэж байгаа гэнэ.
Рамадан сарын баярын мацаг барилтын төгсгөлөө тэд даваа гаригт тэмдэглэх ёстой байв. Үймээн дэгдсэн шалтгаан нь төвийн засаг тэдэнд шаины уламжлалаас нь хориглосон явдал болсон гэж тайлбарлаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР