АНУ-ын конгрессийн доод танхим болох төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Обама нь эрх мэдлээ урвуулан ашигласан тухай шүүхэд гаргах гомдлыг дэмжлээ. Түүнийг шүүхэд өгөхийг төлөөгчдийн танхимын 225 хүн дэмжиж, харин 201 депутат татгалзжээ.
Төлөөлөгчдийн танхмын спикер Жон Бейнер урьд өмнө нь Обамагийн эсрэг шүүхэд гомдол гаргана гэдгээ хэлсэн. Бейнер ерөнхийлөгчийгөө улс төрийн шийдвэр гаргахдаа тус орны хуулийг зөрчин конгрессаас зөвшөөрөл авдаггүй хэмээн буруутгасан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР