Рой Жоунс Жуниор дахин тулалдана

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Рой Жоунс Жуниор дахин тулалдана

Хагас хөнгөн жингийн домог болсон боксчин, өдгөө 42 настай Рой Жоунс Жуниор ням гаригт боксын рингэнд дахин гарах болжээ. Тэрбээр тулааны талаарх анхны хэвлэлийн хурлыг өчигдөр Москва хотноо хийлгэсэн байна. Жоунс Америкийн боксын сэтгүүлчдийн холбооноос шилдэг тулаанч гэсэн шагнал хүртэж байсан ч нас ахихын хэрээр амжилт нь буурсан. Спортынхоо замналын туршид ердөө долоохон ялагдал хүлээснээс зургааг нь сүүлийн 11 тулаанд хүлээжээ. Гэсэн ч тэрбээр хагас хөнгөн жинд дахин нэг тулааныг Оросын боксчин Денис Лебедевтэй хийх гэж байна. Хоёр боскчны тулаан ямар нэгэн аваргын бүс цолны төлөө биш юм. Жоунс хэвлэлийн хурлын үеэр Орост хөгжөөн дэмжигчдэдээ өөрийн ур чадвараа харуулах болсондоо баяртай байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь тэрбээр энэ нутагт болон энэ улсын боксчинтой нударга зөрүүлж байсангүй, анхны тохиолдол нь энэ. Өөрөөс нь 11 нас дүү боксчинтой тулалдах гэж байгаа Рой Жоунс хүмүүсийг хөгжөөгөөд авахаа мартсангүй. Тэрбээр Лебедевийн дасгалжуулагч нь хүртэл өөрөөс нь насаар ахимаг гэдгийг хэлээд амжжээ. Лебедевийн хувьд мэргэжлийн рингнээ 22 тулаан хийснээс ердөө ганцхан ялагдлыг WBO аваргын бүсийг эзэмшигч Марко Хакт өнгөрөгч арванхоёрдугаар сард хүлээсэн. Энэ удаад тэрбээр хүчтэй цохилтуудаараа дарамталж, хожил авна гэж итгэж байна. хоёр боксчны тулаан Москвагаас баруун зүгт орших Динамо Аренад болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж