Радваньска тэмцээнийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

Радваньска тэмцээнийг орхилоо

Нийт 710 мянган ам.долларын шагналын сантай Bank of the West Classic тэмцээн АНУ-ын Калифорн мужийн Станфорд хотноо үргэлжилж байна.

Ганцаарчилсан болон хосын төрлөөр явагдаж буй тус тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорч байна.

Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны (WTA) чансаанд тавд бичигдэж буй тус тэмцээнд хоёрт эрэмбэлэгдэн тоглосон Польшийн Агнешка Радваньска шөвгийн 16-с тэмцээнийг орхилоо.

Шөвгийн 16 буюу хоёдугаар тойргоос тоглолтоо эхлүүлсэн Радваньска АНУ-ын Лэпчэнкод ялагдал хүлээлээ. Өчигдөр болсон тус тоглолтод АНУ-ын Варвара Лэпчэнко (WTA 49) тус тэмцээний өнгөрсөн жилийн дэд аварга Агнешка Радваньскаг 6:3, 3:6, 6:4-ийн харьцаагаар буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Лэпчэнко шөвгийн наймд нутгийн теннисчин Сачиа Вискэритэй оноолт таарчээ.

"Bank of the West Classic"-н өнгөрсөн жилийн аварга Словакийн Доминика Цибулкова, дэд аварга Польшийн Агнешка Радваньска нар эхний тойргуудаас тэмцээнийг өндөрлүүллээ.

Өдгөө WTA чансааны 49-д бичигдэж буй Америкийн Лэпчэнкогийн хувьд өнгөрсөн онд дэлхийн топ арван теннисчдээс хожиж байжээ. Тухайлбал, 2013 оны Fed Cup тоглолтын үеэр Италийн Сара Эррина(7), Миамгийн тэмцээнд Сербийн Елена Янкович(6) нарыг буулган авч байсан байна. 

 

Тус тэмцээний хоёрдугаар тойрогт тэмцээнд цагаан хуудсаар оролцож буй Беларусын Виктория Азаренка, АНУ-ын Винус Уильямс нар оноолт таарсан байна.

Хатуу хучилттай талбай дээр болж буй Bank of the West Classic тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга 120 мянган ам.доллар, чансааны 470 оноо хүртэх бол тэмцээний эхний тойрог буюу шөвгийн 32-т шалгарсан теннисчин 6 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 1 оноо авах аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж