Өөрийнх нь бичсэн улс төрийн ёгтлол бүхий хошин жүжгийг тоглохоос татгалзсаны дараа Оросын зохиолч Владимир Голышев ийнхүү мэдэгдэв. Хэрэв түүний жүжгийг тоглосон бол гол дүр болох Путинийг Шекспирийн баатруудын нэг шиг л, тухайлбал солиорсон Гамлет эсвэл Лир хаан, үгүй бол Ричард хаан шиг л үзэгчид хайрлах байсан хэмээн ярив.
“Пребиотик” нэртэй уг жүжигт Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Москва хотын захирагч асан Юрий Лужков, Кремлийн зөвлөх, нууц ноёнтон Владислав Сурков болон Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггэр нар гардаг гэнэ. Уг жүжгийг тоглох гэж байсан хойд хөршийн Ростов хотын Залуучуудын театр энэхүү шинэ бүтээлээс татгалзжээ. “Улсынхаа тэргүүнийг ийм байдлаар доромжилж болохгүй гэж үзээд бид уг жүжгийг тавихыг хориглосон” хэмээн тус театрын уран сайхын удирдагч мэдэгдлээ. Харин зохиолч нь тэднийг айж байгаа хэмээн үзэж байна.