Г.Буяндоржийг шүүх хурал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.31-нд нийтлэгдсэн

Г.Буяндоржийг шүүх хурал үргэлжилнэ

БНХАУ-ын иргэдээс 1.2 сая ам.доллар залилсан хэрэгт шүүгдэж байгаа “Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарыг шүүх хурал өнөөдөр хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцэж байгаа энэ хэрэгт Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт шүүж байгаа юм.

Мөн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм.

Шүүх хурлын шийдвэрийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж