Гуулин багшийн “мөсөн” хичээл

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Гуулин багшийн “мөсөн” хичээл

Гуулин багшийн “мөсөн” хичээл

Олон улсын олимпийн хороо (IOC), Монголын үндэсний олимпийн хорооны хамтын ажиллагааны дагуу тэшүүрийн дасгалжуулалтын үндэсний семинарын нээлт “OLYMPIC HOUSE”-д болж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дагвадорж, олон улсын мэргэжилтэн Пён Хэ-Ган нар оролцлоо.

Тус сургалтыг БНСУ-ын тэшүүрийн шигшээ багийг дасгалжуулж байсан, өдгөө Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны эксперт, 67 настай Пён Хэ-Ган удирдаж буй бөгөөд хот, хөдөөний 40 шахам багш, дасгалжуулагч, тамирчид оролцож байна. Манай мөсөн замын “ган хүлэгтнүүд” Инсбрук-64, Гренобль-68, Саппоро-72, Лейк-Плэсид-80, Альбервилль-92, Лиллехаммер-94, Нагано-98, Солт-Лейк-2002 цагаан олимпод нийт найман удаа уралдсан бөгөөд сүүлчийн гурван наадамд эрх авч чадаагүй билээ.

Сөүл хотоос ирсэн мэргэжилтэн багш Х.Г.Пён нийслэл хотноо Пёнчан-2018 өвлийн олимпод Монголын тамирчдыг оролцуулах, олимпийн буухиаг дахин сэргээх зорилгоор залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийнхантай тулж ажиллахаас гадна Төв, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймагт томилолт өвөртлөн, шинэ залуу тэшүүрчдийг бэлтгэх, залгамж халааг орчин үеийн арга барилаар дасгалжуулах арга ухаанд сургахаар халуун зунаар “мөсөн” хичээл заах юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж