Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Каныг зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчиндсэн хэргээр мөрдөн шалгаж Нью Йоркын “Rikers Ireland” шоронд хорьж байна. Шүүгч 62 настай улс төрчийн орооцолдсон хэрэг маш ноцтойг онцолжээ. Доминик Стросс-Канд долоон ял тулгаж байгаа бөгөөд шүүхээр буруутай нь нотлогдвол 25 жил шоронд хоригдох ял хүлээх юм байна. Тэрбээр өөрт нь тулгаж буй ялыг үгүйсгэж байгаа гэнэ. Өмгөөлөгч нь түүнийг нэг сая ам.долларын батлан даалтад гаргах хүсэлт гаргасан боловч шүүх татгалзсан байна. Олон улсын валютын сангийн тэргүүн Бруссельд болох Еропын холбооны сангийн сайд нарын чуулганд оролцох байсан боловч шүүх дээр халуун тэмцэл дөнгөж эхэлж байгаа ажээ. Люксембургийн Ерөнхий сайд Жан-Клод Жанкер “Стросс-Каны хувь заяа одоо АНУ-ын шүүхийн гарт байна. Энэ хэргийн талаар тайлбар хийх нь илүүц. Гэвч энэ явдал болсон нь үнэхээр харамсалтай” гэжээ. Харин Олон улсын валютын сан Стросс-Каны хэрэг хуулийн дагуу шударгаар шийдэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Н.Энх