Нүүрний иог гэж юу вэ?

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Нүүрний иог гэж юу вэ?

Minii Huvisal

Нүүрний иог гэдэг нь нүүрний булчинг голлон хөдөлгөх замаар гоо сайхнаа хадгалахад зориулагдсан иог юм.

Гүнзгий амьсгал болон зөв байрлалын тусламжтайгаар жирийн үед бараг ашиглагдаггүй булчингуудыг сэргээн хөдөлгөж хийнэ. Ингэснээр жирийн арьс арчилгаагаар шийдвэрлэж чаддаггүй арьс унжилт, сулралт, гүн үрчлээ, хөөж хавагнах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болно.

Та бидний нүүрэнд хөгшрөлтийн гол шалтгаан нь нүүрний булчингийн сулралт байдаг. Жишээлбэл, нүдний эргэн тойронд байрлах нүдний булчингууд суларвал давхараа унжин, нүд гурвалжин хэлбэртэй болж эргэн тойрон үрчлээ үүсдэг байна.

Хөгшрөлтийн явцыг бид мэддэггүй ч нүүрний булчингууд аажим аажмаар суларсаар нэг л мэдэхэд уруулын хажууд үрчлээ сууж, нүдний доор уутанцар үүсэж үрчийсэн байдаг. Энэ бүхнээс сэрэгийлэхийн тулд та өдөр бүр өөртөө хэсэгхэн хугацааг зарцуулж дасгал хийж хэвшвэл хөгшрөлт удаашрах болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж