“Маамуу нааш ир” дуу хөшөөтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

“Маамуу нааш ир” дуу хөшөөтэй болно

“Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав, ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү…”

Монгол хүүхэд бүрийн “хүлхэж” өсдөг “Маамуу нааш ир” дуу хөшөөтэй болж байна. Хөшөөг Монголын хүүхдийн ордны урд босгож байгаа юм. Тус дууны шүлгийг нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэн бичиж, 1956 онд ОХУ-д сурч байхдаа Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт арав гаруй шүлгийн хамт ая хийлгэхээр өгч байжээ. Хөгжмийн зохиолч “Маамуу нааш ир” шүлгэнд зургаа настай охин Халиунсүрэнгийнхээ  амандаа аялсан содон аялгуунаас санаа аван хийж байжээ. Энэхүү дууны хөшөөг барих шийдвэрийг НИТХ-ын тэргүүлэгчид гаргаад багагүй хугацаа өнгөрсөн ч одоо л ажил хэрэг болж байгаа аж. Тус хөшөөний ерөнхий загварыг уран барималч Б.Эрдэнэбат гарган, бие даасан уран бүтээлчид гүйцэтгэлийг хийж байгаа юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж