Хөвсгөл нуурын хамгийн хойд эрэг дагууд орших Ханх сумын төв Турт боомт. Шуугин исгэрэх давлагаан чимээ сэтгэлд дасал болсон ч нутгийн зон олон гэрээс гармагцаа довжоон дээрээсээ л цэлэлзэн долгилох нуурын мандлаа мөнх цаст оргилтой нь бүхэлд нь ширтэж, байгалийн аугаа ихийн өмнө өөрийн эрхгүй дүнсийж, амар амгаланг мэдрэх ажгуу.
Гэрэл зургийг Max Adeev