Хорио цээрийн дэглэмийг цуцлав

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Хорио цээрийн дэглэмийг цуцлав

 Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 13-ны өдөр халдварт боом өвчин гарч, Зөвшөөрөлгүй буусан айлын мал боом өвчнөөр өвчлөн, улмаар хүнд халдварласнаар тус бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан юм.

Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд голомтын бүх малд боом өвчнөөс урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин тарьж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийжээ. Мөн нийслэлийн Мал эмнэлгийн газраас бүх малд эмнэлзүйн үзлэг хийж үзлэгээр сэжигтэй мал илрээгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.

Эх сурвалж: nema.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж