Ухаалаг гар утсан дээрх хувийн гэрэл зургуудаа хэн нэгэн этгээдээс хамгаалахыг хүсвэл “Private Photo Vault” арр танд туслана. Уг арр нь таны гэрэл зургуудыг тусгай нууц үгтэй хавтсанд найдвартай хамгаалах ба та утсаа орхиж гээсэн тохиолдолд таны хувийн гэрэл зургуудыг буруу санаатай этгээд үзэх, элдэв зорилгоор ашиглах зэргээс найдвартай хамгаална.
Зөвхөн фото зураг төдийгүй видео бичлэгүүдээ ч уг арр-ын тусламжтайгаар нууцлалтай хадгалж болно. Одоогоор уг арр нь 3 сая гаруй хэрэглэгчтэй ба хамгийн топ арр-аар нэрлэгддэг аж.
Та нууцлалаа нууц үг ашиглах, эсвэл pattern ашиглаж хийж ч болно. Мөн зургуудаа уг арр- уу хуулах, буцаан утас руугаа импорт хийх зэрэг боломжуудтай.
Энэхүү арр-ыг iTunes-ээс үнэгүй татаж аваарай.
Т.БИЛГҮҮН