Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөрийн газраас иргэнд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байгаа аж.
Одоогоор тендерт шалгарсан 49 сургалтын байгууллагад 985 иргэн суралцаж байгаагийн 452 нь бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ, 431 нь боловсруулах үйлдвэр, 67 нь барилга болон техникийн үйлчилгээ, 29 нь уул уурхай, олборлолт, 6 нь ойн аж ахуй, ан агнуурын чиглэлээр мэргэжил эзэмшиж буй юм байна.
Үүнтэй холбоотойгоор маргааш 14.00-16.00 цагийн хооронд Нийслэлийн нутгийн захиргааны дөрөвдүгээр байр /хуучнаар Улаанбаатар шилэн банк/-ны үзэсгэлэнгийн танхимд Хүүхдийн эрх хамгаалах сургалтын төвд суралцсан суралцагчдын бүтээл, “Лонда” сургалтын төвд суралцагсдын эзэмшсэн үс засалтын ур чадварыг харуулсан үзүүлбэр зохион байгуулахаар болжээ.
Г.НАРАН