Энэ жил 15,6 мянган га газар өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Энэ жил 15,6 мянган га газар өмчлүүлнэ

Энэ онд улсын хэмжээнд нийт 15,6 мянган га газрыг иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс 17,3 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 77,4 хувийг шинээр өмчлүүлэх газар, 5,3 хувийг улсын чанартай авто замын дагуух газар эзэлж байгаа ажээ. Тэгвэл аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн 2,5 мянган газ газрын 72,4 хувийг үр тариа, 24,4 хувийг төмс, хүнсний ногоо тариалах, 3,2 хувийг газар тариалангийнхаас бусад зориулалттай газар байна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын саналыг үндэслэн иргэдэд өмчлүүлэх газрыг Засгийн газар баталж, тогтоол гаргасан байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 245345 иргэн 27348.99 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авчээ. Үүнээс нийслэлийн хэмжээнд 83474 иргэн одоо эзэмшиж байгаа хашааныхаа 4535.49 га газрыг, 1260 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр 88.2 га газрыг, аймгуудын хэмжээнд 98296 иргэн одоо эзэмшиж байгаа хашааныхаа 12538.10 га газрыг, 62315 иргэн шинээр 10187.20 газрыг өмчлөн авсан байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж